Өрхийн усан хангамж ариун, цэврийн байгууламжийн судалгааны сургалт зохион байгууллаа.
Нийтэлсэн: 2020 он 11 сар 10. 01 цаг 51 минут
Үндэсний Статистикийн хорооны хүн ам нийгмийн статистикийн газрын өрхийн орлого, зарлагын судалгааны албаны Статистикч Л.Ундрал өрхийн усан хангамж ариун цэврийн байгууламжийн судалгааны сургалтыг Завхан аймагт зохион байгууллаа. Сургалтанд Хэлтсийн мэргэжилтэн, ажилтнууд, судалгааны судлаач нар хамрагдлаа. Сургалтаар судалгаа авах арга аргачлал, програмын сургалт, судалгаа авах дадлага ажлыг зохион байгууллаа. Мөн судалгааны хяналтыг Алдархаан, Улиастай, Эрдэнэхайрхан сумдад зохион байгуулж судлаач бүрт зөвлөмж чиглэлийг өглөө.
Сэтгэгдэл бичих