Статистикийн салбарын нийт ажилчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 12 сар 04. 09 цаг 38 минут
Статистикийн салбарын нийт ажилчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн удирдлага, боловсрол, эрүүл мэнд, сумдын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нар, статистикийн салбарт ажиллаж байсан ахмад ажилтнууд оролцож статистикийн байгууллагын хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо солилцсон бөгөөд ҮСХ-ны Хүндэт жуух, Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан ажилчдын шагналыг гардуулах, шилдэг 2 сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтнийг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 11 сар 28. 07 цаг 07 минут
Монгол улсад Статистикийн алба үүсэж байгуулагдсаны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулах ажлын хүрээнд 2019 оны 11 сарын 11-ны өдөр Ерөнхий боловсролын 1-р сургуулийн ахлах ангийн 67 сурагч, мөн МУИС-ийн Завхан сургуулийн 57 оюутан нийт 124 хүүхдэд Статистик боловсрол олгох 1 цагийн хичээлийг заалаа.
Дэлгэрэнгүй

Хэлтсийн ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Нийтэлсэн: 2019 он 11 сар 28. 07 цаг 04 минут
Байгууллагын ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэгдсэн эмнэлгийн урьдчилсан үзлэгт хамт олноороо хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

Спортын тэмцээн зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019 он 11 сар 28. 07 цаг 00 минут
Хэлтсийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд эерэг, дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор төрийн захиргааны байгууллагуудтай хамтран гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Статистик мэдээллийн булан нээн ажиллуулж байна

Нийтэлсэн: 2019 он 11 сар 28. 06 цаг 56 минут
Аймгийн ИТХ-ын Иргэний танхимд “Статистикийн булан” байгуулж, нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр баяжуулан ном товхимол, сарын эмхэтгэл, танилцуулгыг шинэчилж байна.
Дэлгэрэнгүй

Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулалаа

Нийтэлсэн: 2019 он 11 сар 28. 06 цаг 54 минут
Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 10 сарын 20-ны өдөр төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай хамтран Баруун бүсийн худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдэд халуун цайгаар үйлчилж, статистикийн холбогдолтой хууль тогтоомж улс, аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр хийсэн сонирхолтой статистик мэдээллээр бэлтгэсэн инфографикийг тарааж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

ХАОСТ-ын аймгийн комиссын ээлжит хурлыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 22. 01 цаг 54 минут
2019 оны байшин орон сууцны тооллогын урьдчилсан дүн, 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудыг аймгийн комиссын гишүүдэд танилцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Тооллогын комиссын орлогч дарга, гишүүд оролцлоо.
Дэлгэрэнгүй

Хэлтсийн хамт олон мод тарих аянд нэгдлээ

Нийтэлсэн: 2019 он 10 сар 22. 01 цаг 50 минут
Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдөр хэлтсийн хамт олон хариуцсан талбайдаа мод тарьж идэвхитэй оролцлоо.
Дэлгэрэнгүй

 АЖ ҮЙЛДВЭР

 БАРИЛГА

 БИЗНЕС РЕГИСТР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 БОЛОВСРОЛ

 НИЙГМИЙН ДААТГАЛ

 ЭРҮҮЛ МЭНД

  ДНБ

 ТӨСӨВ, САНХҮҮ

 ГЭМТ ХЭРЭГ

 ХИЛ, ГААЛЬ

  7 хоногийн үнийн мэдээ /2020 оны 6-р сарын 24-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 9500
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг   7500  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 52000
  Бензин, А-80 1630
  Бензин, А-92 1650
  Дизелийн түлш 2080

 

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА