2020 оны хүн ам, орон сууцны тооллого

Нийтэлсэн: 2020 он 04 сар 15. 08 цаг 27 минут
Хүн ам, орон сууцны тооллогыг 2020.01.09-15 хооронд Завхан аймагт амжилттай зохион байгуулж явуулсан бөгөөд тооллогын үр дүнг нэгтгэн аймгийн нэгдсэн дүнг гаргах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Хэлтсийн ажилтнуудын хүүхдүүдэд зориулж гэрээр ном тараах ажлыг зохион байгуулж байна

Нийтэлсэн: 2020 он 04 сар 13. 03 цаг 58 минут
Корона вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан хэлтсийн ажилчдын хүүхдүүдийн зөв зохистой дадал зуршлыг хөгжүүлэх зорилгоор аймгийн төв номын сантай гэрээ байгуулж хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон ном хүргүүлж ном унших, номтой нөхөрлөх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Коронавирус (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлье

Нийтэлсэн: 2020 он 04 сар 10. 04 цаг 48 минут
Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсч коронавирус (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Коронавирус (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлж ажлын байрны халдваргүйжүүлэлтийг жижүүрийн хуваарь гарган тогтмол хийж, шингэн саван гар ариутгалын бодисыг байршуулж ажилчид гараа ариутгаж, амны хаалтыг тогтмол зүүж хэвших зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Хэлтсийн хамт олон нийтийн хог цэвэрлэгээнд оролцлоо

Нийтэлсэн: 2020 он 04 сар 06. 10 цаг 00 минут
Улиастай сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1/182 дугаар тоот албан бичгийн дагуу коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцаж авсан талбайн эргэн тойрон 100 м газрын хогийг нэгдсэн журмаар цэвэрлэж, хогийг уутлан хогны машинд ачууллаа.
Дэлгэрэнгүй

2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 02 сар 11. 02 цаг 05 минут
Аймгийн Засаг даргатай 2020 оны гүйцэтгэлийн гэрээгээ 2 дугаар сарын 5-ны өдөр байгууллаа.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2020 он 01 сар 07. 10 цаг 36 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын тоологч, шалгагч, түр товчооны ажилчдын нэгдсэн сургалтыг 2020 оны 1 сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын нээлтэд аймгийн Орлогч дарга Б.Ариунаа оролцож тооллогын ажлыг чанартай өндөр төвшинд зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн мал тооллогын комисс хуралдлаа

Нийтэлсэн: 2019 он 12 сар 06. 05 цаг 01 минут
Үндэсний Статистикийн Хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны 01/1121 дүгээр албан тоот, Аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны А/376 тоот захирамжаар аймгийн тооллогын комиссыг 10 хүний бүрэлдхүүнтэй байгуулан ажиллаа. Аймгийн тооллогын комиссын хурлыг 12 дугаар сарын 04-ны өдөр хуралдуулан тооллогоор ажиллах төлөөлөгч, комиссын гишүүдэд холбогдох заавар зөвлөгөө, гарын авлага бэлтгэн өглөө.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн мал тооллогын сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 04. 09 цаг 55 минут
2019 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого, 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын сургалтыг хамтатган 11 дүгээр сарын 21-22-нд сумдын төсөв төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нарыг хамруулан зохион байгууллаа. Тус сургалтаар мал тооллогын маягт, заавар, тооллогод анхаарах асуудлаар мэдээлэл хийж заавар зөвлөгөө өгч ажилласан. Мөн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдал, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд холбогдох мэдээллийг өгсөн.
Дэлгэрэнгүй

 АЖ ҮЙЛДВЭР

 БАРИЛГА

 БИЗНЕС РЕГИСТР

 ХӨДӨӨ АЖ АХУЙ

 ХҮН АМ

 БОЛОВСРОЛ

 НИЙГМИЙН ДААТГАЛ

 ЭРҮҮЛ МЭНД

  ДНБ

 ТӨСӨВ, САНХҮҮ

 ГЭМТ ХЭРЭГ

 ХИЛ, ГААЛЬ

  7 хоногийн үнийн мэдээ /2020 оны 6-р сарын 24-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1500
  Хонины мах, кг 9500
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг   7500  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 52000
  Бензин, А-80 1630
  Бензин, А-92 1650
  Дизелийн түлш 2080

 

 ТА МАНАЙ САЙТЫН

 
ДАХЬ ХЭРЭГЛЭГЧ БОЛЛОО

ТАНД БАЯРЛАЛАА